Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна

Малчны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.2.9-д заасан арга хэмжээтэй холбогдсон харилцааг Засгийн газраас баталсан журмаар зохицуулна” гэж заасан.
Хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл болон журмын төслийг боловсрууллаа.
Малчны тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх, орлогыг төвлөрүүлэх, нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, тайлагнах, шимтгэл нөхөн төлсөн хугацааг хянан баталгаажуулах харилцааг зохицуулахад оршино.
Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газарт khorolmaa@mflsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Засгийн газрын тогтоолын төсөл болон журмын төслийг хавсралт хэсгээс татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 ТАНИЛЦУУЛГА -“Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулсан тухай
2 “Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
Дээш