Тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан нэмэх эрхзүйн зохицуулалттай болсон


УИХ-ын гишүүн, Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан  Орхон аймгийн Наран, Рашаант, Шанд багийн иргэдтэйгээ уулзлаа.


Салбарын бодлого, зорилтоо танилцуулж, Тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд хийж эхэлсэн, 8 зорилтоо иргэддээ танилцууллаа.


  • Тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан нэмэгдүүлж эхэллээ.
  • Хуримтлалын санг эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулахаар ХУРИМТЛАЛЫН ДАНСЫГ нээлээ.
  • Имонгол платформоор дамжуулан иргэн бүрд хуримтлалын данс нээсэн.
  • Хувийн тэтгэврийн тогтолцоог бүрдүүлж, нийгмийн даатгалын санг ил тод болгох, үйлчилгээг цахимжуулж эхэлсэн.
  • Миний тэтгэврийн мөнгөн хуримтлалтай болох, тэтгэврийн шинэчлэлийг үргэлжлүүлнэ.
  • Тэтгэвэр өвлүүлэх, урьдчилан ашиглах хуулийн зохицуулалтыг үе шаттай хэрэгжүүлнэ.
  • Хөдөлмөрийн гэрээнээс бусад гэрээгээр ажиллахад шимтгэлийн уян хатан нөхцөл бүрдүүлэх
  • Нийгмийн хамгааллын хэлэлцээрүүдийг байгуулах зорилт дэвшүүлэн, ШИНЭЧЛЭЛЭЭ үе шаттайгаар эхлүүлсэн талаар тэрээр онцолсон. 
Дээш