ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах холбогдох судалгаа, шинжилгээ хийж ажиллах үндэсний зөвлөхийн сонгон шалгаруулалтыг 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс 02 дугаар сарын 05-ний өдрийг хүртэлх хугацаанд зарлаж байна.

Үндэсний зөвлөхийн хийх ажлын даалгаврыг хавсралт файлаас татаж, тавигдах шаардлагын дагуу холбогдох материал,анкет /CV/ болон энэ ажлыг гүйцэтгэхэд шаардагдах үнийн саналыг тус яамны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ахлах шинжээч Ж.Цэвэлмаа / tsevelmaa@mflsp.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ.

Холбогдох материалыг 2025 оны 02 дугаар сарын 05-ний өдрийн 15.00 цаг хүртэлх хугацаанд хүлээн  авна.

Тодруулах асуудлыг /утас 51-262691/ Ж.Цэвэлмаатай холбогдож лавлана уу.

Үндэсний зөвлөхийн ажлын даалгаврыг хавсаргав.

 

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Үндэсний зөвлөхийн ажлын даалгавaр
Дээш