БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Монгол хэлний тухай хуульд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар заасантай холбогдуулан тус яам үндэсний бичгийн ахисан түвшний мэдлэгтэй, Бичиг хэргийн ажилтан сонгон шалгаруулж авахаар болсон тул сонирхсон иргэд, албан хаагч та бүхнийг материалаа ирүүлэхийг урьж байна.
Нэг. Тавигдах шаардлага
• Монгол Улсын иргэн байх;
• Дээд боловсролтой байх,
• Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
• Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
• Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх;
• Үндэсний бичгээр албан бичиг боловсруулах өндөр чадвартай байх,
Хоёр. Цахимаар ирүүлэх баримт бичиг
• Төрийн албан хаагчийн анкет;
• Иргэний үнэмлэхийн хуулбар;
• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/,
• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг
Гурав. Материал хүлээн авах
Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг tserenlkham@mlsp.gov.mn цахим хаягаар 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. Холбоо барих утас:260200