“БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ХАВСАРСАН, ХҮНД ХЭЛБЭРИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ ӨВЧИН ГЭМТЛИЙН ЖАГСААЛТ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ”-Д САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улсын Засгийн газраас 2025 онд хавсарсан, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эх, асран хамгаалагчид олгож байгаа асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэн олгохоор шийдвэрлэсэн.
Тус шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/807, А/216 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлт”-ээс хавсарсан, хүнд хэлбэрийг тодорхойлох ажлын хэсгийг байгуулан ажилласан.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллага, судлаачдын төлөөлөл орж ажиллан, “Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлт”-ээс 8 өвчний бүлгийн 27 өвчнийг ӨОУ-ын кодоор ангилан хавсарсан, хүнд хэлбэрээр тодорхойлон шалгуур үзүүлэлтийг боловсруулсан.
Дээрх жагсаалт, шалгуур үзүүлэлтийг үндэслэн салбар комиссууд Засгийн газрын 2021 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 173 дугаар тогтоолын 5.11-д заасны дагуу эрх бүхий байгууллагаас баталсан өвчин, гэмтлийн жагсаалтыг үндэслэн шийдвэр гаргахаар заасан тул “Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хавсарсан, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлт”-ийг сайдын тушаалаар батлах шаардлага үүсээд байна.
Иймд жагсаалт, шалгуур үзүүлэлттэй танилцан саналаа ichinkhorloo@mflsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү.