Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулж, барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөгжлийн
бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл хуралдлаа.
Манай улсад 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий.
Эдгээр иргэдийн 80 гаруй хувь нь хөдөлмөрийн насныхан байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлөөс 2024
онд 28 ажил төлөвлөснөөс 10 нь бүрэн
хэрэгжиж, 18 ажил нь хэрэгжих шатанд явна.
Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн
шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар
хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих ажлыг эрчимжүүлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль 2016 батлагдаж
байсан.
Мөн Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн
төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна.
2025 онд үйлдлийн олон улсын ангиллыг зарим үйлчилгээнд
нэвтрүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх холбогдох статистик маягт,
аргачлалыг шинэчлэн батлуулна.
Байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг
дэмжих төвүүдийг төв, орон нутгийн түвшинд байгуулж, дэмжлэг үзүүлнэ.
Мөн салбарын барилга байгууламжид хийсэн саадгүй байдал,
хүртээмжийн үнэлгээний хэрэгжилтийг шалгаж, салбарт ажиллагчдын хөгжлийн
бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулах нэгдсэн төлөвлөгөөг батлан,
дорвитой ахиц өөрчлөлт гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн
хэрэгжилтийн асуудлаар улсын үзлэг зохион байгуулна.