Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/-тай “Эрх зүйн салбар дахь хүүхэд хамгаалал” төслийг хамтран хэрэгжүүлнэ
Гэр бүлийн бодлогын газраас Олон Улсын Хөгжлийн Эрх Зүйн Байгууллага /IDLO/-ын суурин төлөөлөгч Чарльз Болланд, Төслийн зохицуулагч Б.Баясгалан, Хөтөлбөрийн менежер Н.Одонтуяа нартай “Эрх зүйн салбар дахь хүүхэд хамгаалал” төслийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад тус яамны Гэр бүлийн бодлогын газрын
даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогтбаатар болон яам, агентлагийн
мэргэжилтнүүд оролцлоо.
Олон
Улсын Хөгжлийн Эрх Зүйн байгууллага /IDLO/ нь Канадын Засгийн газрын дэмжлэгээр “Эрх зүйн салбар
дахь хүүхэд хамгаалал” төслийг манай улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Хамтын
ажиллагааны хүрээнд:
- Хүүхэд
хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг дэмжин ажиллаж, Хүүхдийн эрхийн хууль
зүйн хорооны гишүүд, Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн улсын
байцаагчид болон хүүхдийн эрх, хууль ёсны
ашиг сонирхол хөндөгдсөн хэрэг, маргаанд шинжээчийн дүгнэлт гаргах
мэргэжилтнийг бэлтгэх, сургах, давтан сургах,
- Хэрэг
хянан шийдвэрдлэх ажиллагаанд оролцогч хүүхэд, гэмт
хэрэг, зөрчлийн хохирогч, гэрч хүүхдүүдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх зэрэг ажлуудыг хийхээр харилцан санал солилцлоо.
Мөн Олон
улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас (ОУЭЗХБ) Канад Улсын Засгийн газрын
санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй
тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийн дараагийн шатны төсөл хэрэгжиж эхлэх гэж буйтай холбогдуулан Түр хамгаалах
байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн стандарт, журмуудыг шинэчлэн боловсруулах
хэрэгцээ шаардлага, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг засах
сургалтын үр дүнг сайжруулах, хохирогчид эрх зүйн туслалцаа
үзүүлэхэд хохирогч төвтэй хандлагыг тусган хэрэгжүүлэх зэрэг асуудлын хүрээнд санал солилцож
ярилцлаа.