Салбарын Жендэрийн бодлогын хэрэгжилтэд үнэлгээ хийж, дараагийн шатны бодлогыг тодорхойлно

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны жендерийн салбар зөвлөл хуралдлаа.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, салбарын жэндэрийн бодлогыг хэрэгжүүлэх тайлагнах чиг үүрэгтэй тус салбар зөвлөлийн бүрэлдэхүүн 2024 онд 21 гишүүнтэй шинэчлэн байгуулагдаж, яамны газар хэлтсийн дарга, агентлагийн дарга нар, төрийн бус байгууллагын төлөөлөл багтсан.

Өнөөдрийн хурлаар салбарын жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлогын хэрэгжилтийг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх  арга хэмжээний талаар болон дараагийн 6 жилд хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөлд тусгах ажлын талаар санал солилцлоо.

Жендэрийн үндэсний хорооноос баталсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөний 2-р зорилтын 53 үйл ажиллагааны 27 нь ГБХНХЯ-ны эрхлэх асуудал хамаарч байгаа юм.

ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Жендэрийн салбар зөвлөлийн дарга дараах үүрэг чиглэлийг өглөө.

  • Салбарын жендэрийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт нэгдсэн тайланг боловсруулж, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх,
  • Үнэлгээний тайлан, зөвлөмжид үндэслэн дараагийн шатны салбарын бодлогын төслийг боловсруулах,
  • Уг стратеги төлөвлөгөөний дунд хугацааны үнэлгээг 2026 онд дүгнэх тул чиглэл тус бүрээр хэрэгжилтийг хангах, 2025 оны төлөвлөгөөндөө тусгах, жендэрийн шинжээчдээс санал авч ажиллах.
  • Дараагийн хурлаар Хүний эрхийн төлөв байдал, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах олон улсын конвенцийн хэрэгжилтэд НҮБ-аас өгсөн зөвлөмжөөс ГБХНХЯ-нд хамаарах асуудлын талаар, ЖҮХ-оос хийсэн бусад судалгааны талаар танилцуулах,

  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр батлагдсан стратеги, бодлогод туссан зорилт үйл ажиллагааг 2025 оны төлөвлөлтөд тусгаж хэрэгжүүлэх,  
Дээш