Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, даатгалын тогтолцоог сайжруулна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа.

Тэдний зүгээс цалин хөлсний тогтолцоог сайжруулж бодлогыг шинэчлэх, зохиомол үнийн өсөлтөд хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хуулийг бүх салбарт үр дүнтэй хэрэгжүүлэх санал дэвшүүллээ.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурлаа ойрын хугацаанд зохион байгуулж, 2025 оны төлөвлөлтөө хэлэлцэн, шинэчлэн батлуулахаар төлөвлөж буй салбарын хууль тогтоомжийн үзэл баримтлалаа танилцуулна.

Мөн улсын хэмжээнд хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн хуулийн хэрэгжилтийн үзлэгийг зохион байгуулах талаар ярилцлаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн салбарт өнөөдрийн байдлаар урьдчилан сэргийлэх, ослын дараа нөхөн сэргээх үйлчилгээг сайжруулж, даатгалын тогтолцоог сайжруулна.

Мөн УИХ-ын 2025 оны хаврын чуулганд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьж, тогтолцооны шинэчлэл хийхээр ажиллаж байна.

Хуулийн төсөлд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны саналыг тусгаж, хамтран ажиллана.

Дээш

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: