Хөдөлмөрийн харилцаа, ХАБЭА-ын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулав
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хамтран 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөрийн харилцаа, ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтэн, Хөдөлмөрийн эрхлэлтийн хэлтэс, тасгийн дарга нарын чадавх бэхжүүлэх сургалтыг 2024 оны 12 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтаар хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, хөдөлмөр
эрхлэлт, хөдөлмөрийн хяналт, ХАБЭА-н хууль эрх зүй, дүрэм журмын шинэчлэл зэрэг
олон талт мэдлэг олгож, хэрэгжилтийг хариуцан ажиллаж байгаа аймаг орон нутгийн
ажилтнуудад тулгамдаж буй асуудал, сайн туршлага, санал сэтгэгдлийг сонсон,
хэлэлцүүлэг, ярилцлага өрнүүлсэн.
Мөн Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбооноос JoB
center-ийн үйл ажиллагаа, Хөдөлмөрийн бодлогын газраас Хөдөлмөрийн харилцааны
хөтөлбөр, хөдөлмөрийн зуучлал, хөдөлмөрийн арбитрчийн үйл ажиллагаа,
хөдөлмөрийн маргаан зохицуулалтын асуудлаар мэдээлэл хүргэв.
Сургалтад ГБХНХЯ-ны Хөдөлмөрийн бодлогын газар, Нэгдсэн
бодлого төлөвлөлтийн газар, Салбарын хяналтын газраас гадна яамтай хамтын
ажиллагаатай доктор, проффесор, ТББ-уудаас олон улсын жишиг, стратеги
төлөвлөлт, анхаарах асуудал зэрэг сонирхолтой сэдвээр мэдээлэл хийлээ.