2024 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮД ШАЛГАРЛАА

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд  Л.Энх-Амгалан нар  өнөөдөр “2024  ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-үүдийг Төрийн ордонд хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн батламжийг гардууллаа. 

Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, тэдний гаргасан амжилт, ололтыг алдаршуулах, нийгэмдээ үлгэр дуурайлал болгох зорилгоор “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ийг алдаршуулах ёслолыг  Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,  Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас 32 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.

2024 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд

• Оюун ухаан

• Сурлага

• Урлаг, уран бүтээл

• Биеийн тамир, спорт

• Байгаль хамгаалал

• Монгол ёс, түүх, соёлыг өвлөн уламжлагч

• Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлстэн

• Хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд

• Техник сэтгэлгээ, шинэ санаачилга

• Багийн амжилт гэсэн 10 төрөлд үндэсний хэмжээнд 1678 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орноо сурталчлан үе тэнгийнхнээ манлайлсан 74 хүүхэд “2024 оны "ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарлаа.

ТЕХНИК СЭТГЭЛГЭЭ, ШИНЭ САНААЧИЛГА, БҮТЭЭЛЧ БАЙДАЛ төрөлд

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 11Б ангийн сурагч Ц.Наранболор,

Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 9Б ангийн сурагч Б.Пүрэвсүрэн,

Сэлбэ олон улсын сургуулийн 11А ангийн сурагч Г.Сайнцаг нар,

СУРЛАГЫН АМЖИЛТЫН ТӨРӨЛД

Дархан-Уул аймаг Дархан сумын Эмпати сургуулийн 12Б ангийн сурагч Т.Сувд,

Эрхэт Эрдэм сургуулийн 12А ангийн сурагч Ч.Ирмүүн,

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын Дарын сургуулийн 10В ангийн сурагч Ш.Улпан

ОЮУН УХААНЫ СПОРТЫН ТӨРӨЛД

Дархан-Уул аймгийн Дархан сумын  Оюуны Ирээдүй сургууль 9-6 ангийн сурагч Э.Үүрийнцолмон,

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр 7А ангийн сурагч Б.Ганхүү,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль 12А ангийн сурагч С.Оюун-Эрдэнэ,

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн 8Б ангийн сурагч Н.Түвшинбаяр,

"Оюут" бага сургуулийн 5а ангийн сурагч Г.Дэлгэрмаа,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын "Эрдмийн далай" сургуулийн 2а ангийн сурагч Н.Аз-Эрдэнэ,

УРЛАГ-УРАН БҮТЭЭЛИЙН ТӨРӨЛД

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар сургуулийн 12Г ангийн сурагч Б.Анужин,

Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль 11А ангийн сурагч О.Хүслэн,

Хөгжим бүжгийн консерваторийн сургууль төгөлдөр хуурийн 8а ангийн сурагч Б.Энхсаруул,

Монгол Улсын Консерваторийн Техникийн боловсролын 10в анги Ү.Анар,

Үй цай сургуулийн 7А ангийн сурагч Э.Аруухан-Үжин,

Амжилт кибер сургууль 12-2 ангийн сурагч О.Эгшиглэнт-Од,

Амжилт кибер сургууль 12-2 ангийн сурагч С.Бишрэл

ХҮМҮҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ САЙН ҮЙЛС ТӨРӨЛД

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номундалай 12Д ангийн сурагч Т.Баясгалан,

Дархан-Уул аймаг Дархан сум 31 дүгээр сургуулийн 8Б ангийн сурагч Н.Мөнхбаатар,

Дархан-Уул аймаг Дархан сум 31 дүгээр сургуулийн 10Б ангийн сурагч Э.Ганцоож,

Арвис сургуулийн 12А ангийн сурагч Б.Солонго,

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТӨРӨЛД

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын "Ирээдүйн одод" сургуулийн 12А ангийн сурагч Д.Дагвадорж,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 31 дүгээр сургуулийн 9Б ангийн сурагч Н.Чинсэтгэл,

Нийслэлийн ерөнхий боловсролын 2-р сургуулийн 12-д ангийн сурагч Т.Ариунзаяа,

Өвөрхангай аймгийн Хархорин сумын  Ерөнхий боловсролын Орхон сургуулийн 10А ангийн сурагч Э.Анударь,

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Ерөнхий боловсролын 9А ангийн сурагч Б.Сайннямбуу,

Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургууль 9Г ангийн сурагч Б.Буянхишиг,

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн 5Б ангийн сурагч Д.Үүрцайх,

Баян-Өлгий аймаг Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль 9Б ангийн сурагч А.Баатарцол,

Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль 8Б ангийн сурагч М.Өэлүн,

Төв аймгийн Зуунмод сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургууль 8В ангийн сурагч Ш.Намуундарь,

Увс аймгийн Ховд сумын  Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 11Е ангийн сурагч Н.Сумьяабазар,

96 дугаар сургуулийн 12-1 ангийн сурагч Б.Амгаланбаатар,

40-р сургуулийн 12А ангийн сурагч Р.Мөнх-Од,

Орчлон сургуулийн 11Б ангийн сурагч Э.Анима

ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТӨРӨЛД

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 5Б ангийн сурагч Н.Чимэдлхам,

МОНГОЛ ЁС, ТҮҮХ СОЁЛЫГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ ТӨРӨЛД,

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12А ангийн сурагч Ө.Бүрэнбаатар,

Баянхонгор аймаг Баянхонгор ерөнхий боловсролын Номгон ахлах сургууль 7г ангийн сурагч Т.Тэмүүлэн,

Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын Од сургуулийн 12-1 ангийн сурагч Д.Номинзул,

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12Б ангийн сурагч Ч.Түвшинжаргал,

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 5Б ангийн сурагч Ү.Эмүжин

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 12 Б ангийн сурагч З.Алтанбагана

БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧНЫ ТӨРӨЛД

Дархан-Уул аймаг Дархан сум Эмпати сургуулийн 12А ангийн сурагч Э.Түвшинзаяа,

Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 12Б ангийн сурагч Д.Багахүү,

Шинэ эхлэл сургуулийн 12А ангийн сурагч Б.Энхжин,

БАГИЙН АМЖИЛТААР

Дархан-Уул аймгийн Дархан сум Оюуны Ирээдүй сургуулийн 11-6 анги шалгарлаа.

Дээш