Журам батлах тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төсөлд санал авч байна.
Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.10 дахь хэсэгт “Нэрийн дансыг нээх, бүртгэх, хөтлөх, даатгуулагчийн гарааны үлдэгдлийг тооцохтой холбогдсон харилцааг зохицуулсан журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална” гэж заасан.
Хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Журам батлах тухай” Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг боловсруулав.
Энэхүү тогтоолоор даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс нээх, гарааны үлдэгдэл тооцох, ажил олгогч, даатгуулагчийн тэтгэврийн даатгалд төлсөн шимтгэлийг бүртгэх, нэрийн дансанд тооцсон хүүг бүртгэх, нэрийн дансанд бүртгэсэн орлогын бодит мөнгөн хэлбэрт шилжүүлсэн хэсгийг бүртгэх, хяналт, хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
Та бүхэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газарт tserenbat@mflsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс тогтоолын төсөл болон танилцуулгыг бүрэн эхээр нь татаж авна уу.