Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөлд санал авч байна

Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн нийгмийн хамгааллын эрхийг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийн “Хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төслийг боловсрууллаа.

Уг хэлэлцээрээр хоёр улсын иргэд Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Казахстан Улсаас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах харилцааг зохицуулсан.

Та бүхэн хуулийн төсөлтэй танилцан саналаа Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газарт munkhbayar@mflsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Хуулийн төсөл болон хуулийн төслийн танилцуулгыг хавсралт хэсгээс татаж авна уу.

 

 

 

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Хуулийн төслийн танилцуулга
2 Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл
Дээш

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: