Ахмад настанд үзүүлэх цогц тусламж, үйлчилгээний талаар санал солилцов

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төвөөс Эрүүл насжилтын 2021-2030 оны төлөвлөгөөг боловсруулан  хэрэгжүүлэхийг гишүүн орнууддаа зөвлөснийг хүлээн авч Монгол Улсад Эрүүл насжилтыг дэмжих арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулахаар  ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төвийн Эрүүл насжилт хөтөлбөрийн ахлагч Микико Канда, Эрүүл насжилт хөтөлбөрийн мэргэжилтэн Април Сивон нар Монгол Улсад Эрүүл насжилтын арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Тэднийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албаныхан хүлээн авч уулзлаа.  

Уулзалтаар ДЭМБ-аас баталсан Эрүүл насжилтын төлөвлөгөөний хүрээнд дунд хугацааны төлөвлөлт хийх, ахмад настанд цогц тусламж үйлчилгээ үзүүлэх, салбар дундын уялдаа холбоог сайжруулах талаар мэдээлэл солилцлоо. 

Дээш