JOBCENTER-ийн Үндэсний сүлжээ үүд хаалгаа нээлээ
Олон Улсын жишигт нийцсэн хөдөлмөрийн бирж, нийгмийн үйлчилгээний үндэсний платформыг нэвтрүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтыг Монгол Улсын Засгийн Газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө дэвшүүлсэн.
Үүний эхлэл болгож Улаанбаатар хотдоо эхний 4 “Job Center”
төвийн үйл ажиллагааг нээлээ.
Гэр бүлд, хүүхдээ харж буй ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй
иргэдэд чиглэсэн зэрэг шинээр нээгдэж буй Job center бүр өөр өөрийн онцлогоор
үйл ажиллагаагаа явуулна.
Гэхдээ хөдөлмөр эрхлэхийг хүссэн хүн бүрт нээлттэй.
Нийслэлийн Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүрэгт 4 салбараа
нээж буй Job center-ээр төвөөр үйлчлүүлснээр ур чадварын үнэлгээ хийлгэх, ажил
мэргэжлийн чиг баримжаа, зөвлөгөө авах, ажилд зуучлуулах, хөдөлмөрийн зах
зээлийн мэдээлэл авах, салбарт хэрэгжиж буй хууль тогтоомж, дүрэм журмын талаар
мэдээллийг нэг дор нэгдмэл байдлаар авах боломж бүрдэж байна.
Өнөөдөр нэг талдаа ажиллах хүчний хомсдолтой, нөгөө талдаа
ажилгүйдэл, ядуурал буурахгүй, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тогтолцооны
гажуудал бий болж хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийн бодлого алдагдсан.
Цаашид хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд суурилсан бодлого
хэрэгжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хөдөлмөр эрхлэлтийн
бодлогын хэрэгжилтийн чанар, хүртээмжийг сайжруулахтай холбоотой хууль эрх зүйн
орчныг шинэчилнэ.
Цаашдаа улсын
хэмжээнд нийт 19 Job Center үүдээ нээнэ.