Сургалтын 17 модуль хөтөлбөрийн хүрээнд салбарын хяналтын нийт байцаагчдыг чадавхжуулж байна
ОУХБ-ын “Орчин үеийн хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх” сургалтын 17 модуль хөтөлбөрийн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Удирдлагын академи хамтран хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нийт байцаагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.
“Орчин үеийн
Хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх нь” модуль хөтөлбөрүүдийг үйл ажиллагаандаа
ашигласнаар хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хяналтын улсын байцаагчдыг
чадавхжуулах, шинэ байцаагчдыг сургах,
улсын байцаагчдын үйл ажиллагааг дэмжих, хяналтын үр дүнтэй тогтолцоог
бүрдүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн
хяналт шалгалт хийх, байцаагчийн ажлын үр дүнг дээшлүүлэхэд чухал ач
холбогдолтой юм.
Энэхүү сургалт нь хяналт шалгалт хийх, зөрчлийн хэрэг
бүртгэлийн ажиллагаа явуулахад тулгамдаж буй нийтлэг асуудалд үндэслэн хяналт
шалгалт хийхэд салбарын хэмжээнд нэгдсэн бодлого, зарчим баримтлах, хяналт
шалгалтын нэгдсэн арга зүйг эзэмшүүлэхэд чиглэгдэх юм.