НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос гаргасан зөвлөмжүүдийг 2025-2031 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг танилцууллаа


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц болон хорооноос Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос гаргасан зөвлөмжүүдийг 2025-2031 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний төслийг боловсруулж, Засгийн газрын тогтоолоор батлуулахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус төлөвлөгөөний төслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөлд хэлэлцүүллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцод Монгол Улс 2009 онд нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил эрхээ эдэлж, сурч боловсрох, хөгжих, хөдөлмөрлөх, төрийн үйлчилгээ авах, хөгжлийн үр шимээс хүртэх адил, тэгш боломж олгох үүргийг хүлээсэн.

Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороогоор анхны тайлангаа 2015 онд, 2, 3 дугаар тайланг 2023 онд хэлэлцүүлсэн бөгөөд анхны тайлангийн мөрөөр Засгийн газарт 37 зөвлөмж, 3 шаардлага, 1 хүсэлт ирүүлсэн бол 2, 3 дугаар тайлангийн мөрөөр 35 зөвлөмжийг ирүүлсэн юм.

            Конвенц болон НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос ирүүлсэн зөвлөмжийг төрийн байгууллагынханд таниулах зорилгоор ЮНЕСКО байгууллагатай хамтран 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын талаарх ойлголт болон НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос МУЗГ-т ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” гэсэн сэдийн хүрээнд зохион байгуулсан. Түүнчлэн “Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн Хорооноос хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр монгол улсын засгийн газарт 2015, 2023 онуудад ирүүлсэн зөвлөмжийн гарын авлага”-ыг боловсруулж, түгээсэн.

Дээш