Хүүхдүүдээ хамгаалж, хүчирхийлэлгүй, аюулгүй нийгмийг бий болгох нь салбар бүрийн асуудал
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран НИЙГМИЙН БОДЛОГО, ХАМГААЛАЛ-ХҮҮХЭД сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
Манай Улсын нийт хүн ам 3.4 саяд байгаагийн 37.1 хувь буюу 1.2 сая хүүхэд
байна.
11.800 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, бүтэн өнчин 2697, хагас
өнчин 35.676 хүүхэд, хүүхдийн асрамжийн төвд 888 хүүхэд амьдарч байна.
Асрамжийн төвд амьдарч буй эдгээр хүүхдийн 347 нь ГЭР
БҮЛТЭЙ. Өнгөрсөн хугацаанд 18 нас хүрээд төвөөс гарч буй иргэнээ бие даан
амьдрах бололцоогоор нь хангалтгүй, эргэх холбоогүй, орхигдуулдаг.
Хүүхдийн тусламжийн 108 утсанд жилд дунджаар 120 мянга гаруй
дуудлага, мэдээлэл ирж, хүүхдийн эсрэг хүчирхийллийн 70 ГАРУЙ ХУВЬ НЬ ГЭР
БҮЛИЙН ОРЧИНД эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зүгээс үйлдэгдэж
байна. Энэ бол маш харамсалтай тоо.
Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2024
оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн.
Гэхдээ хууль батлах нэг хэрэг. Хуулийг хэрэгжүүлэхэд бүх
түвшинд анхаарч, нийгмийн бүхий л орчинд хүүхдүүдээ ХАМГААЛДАГ, сайн сайхан
байдлыг хангадаг байх хэрэгтэй байна.
Ирэх 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс сум, хороо бүрд хүүхэд,
гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулахаар хуульчилж, 927 нийгмийн ажилтны ОРОН
ТОО, ЦАЛИНГ шийдвэрлүүлсэн.
Хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг
тодорхой болгож, Засгийн газрын гишүүн бүр эрхлэх асуудлын хүрээнд хүүхдийн
эрх, хамгааллын талаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг улсын төсөвт тусган
хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрүүлж, мөн хуулиар төрийн бүх байгууллага хүүхэд
хамгааллыг дэмжих, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй болсон.
Тиймээс хүүхдүүдээ хамгаалах асуудлыг ганцхан байгууллага
руу чиглүүлэхгүй, төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэн бүр ХҮҮХДҮҮДЭЭ
ХАМГААЛАХ, ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ, АЮУЛГҮЙ, ЭРХИЙГ НЬ ХАНГАСАН нийгмийг бүрдүүлэх
хэрэгцээ шаардлагатай байна.