“Түр хамгаалах байрны үйлчилгээ үзүүлэх журам”-ын төсөлд санал авч байна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.10 дах хэсэгт “Түр хамгаах байрны үйлчилгээ үзүүлэх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасны дагуу журмын төслийг боловсруулав.
Хуульд заасан Түр хамгаалах байрны үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмын төслийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын эрх зүйн зохицуулалтад үндэслэн хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд суурилан шуурхай, хүртээмжтэй хүргэх, мэргэшсэн, тогтвортой байх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах үндсэн зарчимд нийцүүлэн боловсрууллаа.
Та журмын төсөлтэй танилцаж, саналаа erdenechimeg.ch@mlsp.gov.mn хаягаар өгнө үү.
Төслийг хавсралт хэсгээс татаж авна уу.