Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна.
Монгол Улсын эдийн засаг тэлж, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа өргөжих, хүн амын насны бүтэц өөрчлөгдөж, ажиллах хүчний хомсдол бий болж байгаатай холбогдуулан ажиллах хүчийг гадаадаас авахад баримталж байгаа бодлогыг өөрчлөх, ажлын байрны төлбөрийн хэмжээг бууруулах, хөнгөлөлт, чөлөөлөлтийг үе шаттайгаар өргөжүүлэх шаардлага үүсч байна.
Энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанааны 45 дугаар тэмдэглэлээр Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгасан.
Үүний дагуу Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого” болон бусад бодлого, зорилтын хүрээнд бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд, бусад аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.
Та бүхэн хуулийн төсөлтэй танилцан саналаа gantsetseg@mflsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.
Хуулийн төсөл холбогдох баримт бичгийг хавсралт хэсгээс татаж авна уу.