Бие даан амьдрах боломжоор нь хангах "Төгсөлтийн аргачлал" хөтөлбөрийг хэрэгжүүллээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банктай хамтран ядуурал, ажилгүйдэл, хүнсний аюулгүй байдал, хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломж, нийгмийн халамж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх нийгмийн хамгааллын форумыг зохион байгууллаа.

Азийн хөгжлийн банктай сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд үр дүнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний нэг нь ТӨГСӨЛТИЙН АРГАЧЛАЛ.

Энэ нь бага орлоготой байгаа иргэдийг бие даан амьдрахад нь дэмжлэг болох “ТӨГСӨЛТИЙН АРГАЧЛАЛ”-ыг туршин хэрэгжүүлсэн.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг 6 аймагт байгуулсан.

Цаашдаа хэвийн үйл ажиллагааг нь хангаж, Монгол Улсад байгаа 112 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэнийхээ нийгэмд оролцох бие даан амьдрах нөхцөлөөр нь хангах хэрэгцээ шаардлага бий.

Ахмад настны идэвхтэй насжилтыг дэмжих хөтөлбөр ч сайн хэрэгжиж байна. Цаашдаа урт хугацаанд, эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжих жишиг төвүүдийг нөөц бололцоондоо тулгуурлан байгуулна.

Дээш