ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА - Төслийн үр шим хүртэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа хийх зөвлөх үйлчилгээ

ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА - Төслийн үр шим хүртэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа хийх зөвлөх үйлчилгээ

Захиалагч: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 

Тендер шалгаруулалтын төрөл:  Зөвлөх үйлчилгээ

Тендер шалгаруулалтын дугаар: ОБҮДХЭТ/C3-CS-2023-31-1

Урилгын дугаар: ОБҮДХЭТ/C3-CS-2023-31-1

ХАА-ны мөрдөх журам: Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журам

Тендер шалгаруулалтын нэр: Төслийн үр шим хүртэгчид болох бизнес эрхлэгчид болон И-Жоб (eJob) онлайн портал хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа хийх үндэсний зөвлөх байгууллага 

Ажлын хүрээ: Судалгааны зорилго нь бичил бизнес эрхлэгчдийн дэмжлэг авсан үр шим хүртэгчид болон онлайн портал хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг үнэлж, хөтөлбөр, үйлчилгээ, арга хэмжээний үр дүн болон цаашид хэрэгжүүлэхэд анхаарах санал, зөвлөмж боловсруулах ажлыг гүйцэтгэнэ.   

Гүйцэтгэх ажлууд: Судалгааны байгууллага нь энэ ажлын даалгаварт санал болгож буй судалгааны арга зүй ба үндсэн үзүүлэлтүүдэд үндэслэн судалгааны асуулгыг боловсруулж, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, үнэлгээний тайланг боловсруулах, дүгнэлт зөвлөмж өгөх ажлыг хариуцаж ажиллана.

Зөвлөх байгууллага 2 төрлийн арга хэмжээний үр шим хүртэгчид болон хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа зохион байгуулна. Судалгаа тус бүрд дараах ажлуудыг гүйцэтгэнэ: 

1) Судалгааны асуулгыг ГБХНХЯ/ТХН болон Дэлхийн банкны төслийн багийн санал, зөвлөмжийн дагуу боловсруулах, шинэчлэх;

2) ГБХНХЯ/ТХН болон ДБ-ны зөвлөгөө, саналд үндэслэн мэдээлэл цуглуулах хэрэгслийн төслийг хянаж, боловсронгуй болгох; 

3) Мэдээлэл цуглуулах асуулгыг туршиж, шаардлагатай бол дахин сайжруулж эцэслэх;

4) Мэдээлэл цуглуулалтыг төлөвлөх, зохион байгуулах, аргачлалын дагуу мэдээлэлд дүн шинжилгээ хийх; 

5) Судалгааны үндсэн үзүүлэлтүүдэд хийсэн дүн шинжилгээнд суурилж тайлан бэлтгэх. ГБХНХЯ/ТХН болон ДБ-тай тайлангийн загвар, статистик/мэдээний талаар тохиролцсон байна. Тайланд “И-Жоб” үр шим хүртэгчдийн түүвэрлэлт, үргэлжлэх хугацаа, хариулт өгсөн хувь зэргийг багтаасан судалгааны хэрэгжилтийг тусгасан хэсэг заавал байна.

6) Мөшгөх судалгаа ба сэтгэл ханамжийн судалгааны үр дүнг нэгтгэн, “И-Жоб” үйлчилгээ болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээг цаашид дэмжих, сайжруулах талаар зөвлөмжийг багтаасан нэгдсэн тайланг бэлтгэх. 

Зөвлөх байгууллага нь судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэдэг туршлага бүхий үндэсний ААНБ байна. Судалгааны байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна:

(i) Байгууллага нь 5-аас доошгүй жил ижил төстэй чанарын судалгаа, шинжилгээний ажлыг амжилттай гүйцэтгэсэн туршлагатай байх; үр шим хүртэгчдийн мөшгөх судалгаа, үйлчлүүлэгч/хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа, ярилцлагын судалгаа хийсэн туршлагатай байх; 

(ii) Судалгааг төлөвлөх, зохион байгуулах, бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь хүлээлгэн өгөх туршлага, хариуцлага, чадамжтай байх; 

(iii) Судалгааны мэдээлэл цуглуулах тоологчдыг хурдан гэрээлэх, сургах чадамжтай байх;

(iv) Тайлан бичих, товч илтгэл, мэдээлэл хийх өндөр чадвартай байх;

(v) Цахимаар мэдээлэл цуглуулах орчин/платформ бүрдсэн;

(vi) Монгол, англи хэлний өндөр чадвартай байх.

Санал ирүүлэх 

1) Зөвлөх  байгууллагын ажлын туршлагыг багтаасан товч танилцуулга;

2) Багийн гишүүдийн СV, боловсролын гэрчилгээний хуулбар;

3) Ижил төстэй ажлын туршлагыг нотлох гэрээ тодорхойлолт;

Өмнө нь Дэлхийн банк болон бусад олон улсын донор байгууллагуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Мэдүүлгээ ирүүлэх хүсэлтэй байгууллага нь зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг 2024 оны 11 дугаар сарын 08-ний өдрийн 10.00 цагт хэвлэмэл (цаасаар) хэлбэрээр мөн procurement@meresp.mn хаягаар файлаар Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төслийн байранд битүүмжилж ирүүлнэ. 

Нэмэлт мэдээллийг ажлын өдөр 09:00-17:00 цагийн хооронд доорх хаягаар ирж авна уу. 

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд С.Амарын гудамж, Сан бизнес центр, 501 тоот, “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн байр

Утас: +(976)-75057570





Хавсралт файл
Гарчиг Татах
1 Ажлын даалгавар
Дээш