БНСУ-д "Монгол гэр бүл өдөрлөг" болов
Энэ сарын 26-ний өдөр БНСУ-д “Монгол гэр бүл” өдөрлөг боллоо. Уг арга хэмжээг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, харьяа газрууд хамтран зохион байгуулсан.
“Монгол гэр бүл” өдөрлөгийн үеэр салбарын үйл ажиллагааг
сурталчлан, тус улсад оршин сууж буй иргэдэд нийгмийн даатгалын үйлчилгээний
талаар мэдээлэл хүргэсэн юм.