БНКУ-ын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамны төлөөлөгчид манай яаманд ажиллалаа
“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулахаар 2018 оноос хоёр улсын Шинжээчдийн ажлын хэсэг ажиллаж, 6 жилийн хугацаанд 17 удаагийн хэлэлцээг амжилттай хийж, хэлэлцээрийн төслийг боловсруулж, БНКазУ-ын Ерөнхийлөгч К.Токаевын Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлалын үеэр гарын үсэг зурахад бэлэн болоод байгаа юм.
Казахстан Улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хангамж, нийгмийн даатгалын газрын Орлогч дарга Хасенова.Б.З, Амьдралын даатгалын “Төрийн аннуитет компани” ХК-ийн Стратегийн хөгжлийн хэлтсийн ерөнхий мэргэжилтэн Мусина.А.Ш нар 2024.10.28-29-ний өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар ажиллалаа.
Төлөөлөгчдийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул хүлээн авч уулзаж, Хэлэлцээрийн төслийг боловсруулахад хоёр яамны Шинжээчдийн ажлын хэсгийн хүчин чармайлт өндөр байсныг дурдаад, цаашид Хэлэлцээрийг хоёр талын парламентаар соёрхон батлуулах, Хэлэлцээрийг хэрэгжүүлэх баримт бичгүүдийг эцэслэн тохиролцоход үргэлжлүүлэн үр дүнтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн.
Дээш