ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ УДИРДАХ, ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАР
“Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-т заасныг үндэслэн гүйцэтгэх албан тушаалын сул орон тооны зарыг олон нийтэд мэдээлж байна. Холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид материалаа ирүүлэхийг урьж байна.
Нэг. Тавигдах шаардлага
Монгол Улсын иргэн байх;
Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
Төрийн жинхэнэ албанд зүй ёсоор томилогдсон байх
Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
Зарлагдсан албан тушаалтай адил төрлийн албан тушаалын адил ангилалд ажилладаг байх
Хоёр. Цахимаар ирүүлэх баримт бичиг
Төрийн албан хаагчийн анкет;
Иргэний үнэмлэхийн хуулбар;
Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
Гурав. Материал хүлээн авах
Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг tserenlkham@mlsp.gov.mn цахим хаягаар 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. Холбоо барих утас:261973
Ажлын байрны жагсаалт
№ |
Байгууллага |
Дотоод нэгж |
Албан тушаалын нэр |
Албан тушаалын төрөл |
Түшмэлийн ангилал |
Албан тушаалын ангилал, зэрэглэл |
Орон тоо |
1 |
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
Хөдөлмөрийн бодлогын газрын Нийгмийн халамжийн хэлтэс
|
Нийгмийн халамжийн хэлтсийн дарга |
Удирдах |
Эрхэлсэн түшмэл |
ТЗ-3 |
1 |
2 |
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
Гэр бүлийн бодлогын газрын Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтэс |
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга |
Удирдах |
Эрхэлсэн түшмэл |
ТЗ-3 |
1 |
3 |
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтэс |
Хөгжлийн байгууллагууд, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, олон талт хамтын ажиллагаа хариуцсан ахлах шинжээч |
Гүйцэтгэх |
Ахлах түшмэл |
ТЗ-4 |
1 |
4 |
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
Төрийн захиргааны удирдлагын газар |
Яамны хүний нөөцийн асуудал хариуцсан шинжээч
|
Гүйцэтгэх |
Ахлах түшмэл |
ТЗ-5 |
1 |
5 |
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
Гэр бүлийн бодлогын газрын Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтэс |
Хөгжлийн бэрхшээлтэй хүний салбар дундын зохицуулалт, нийгмийн түншлэл, гадаадын төсөл, хөтөлбөрийн бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч |
Гүйцэтгэх |
Ахлах түшмэл |
ТЗ-5 |
1 |
6 |
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
Гэр бүлийн бодлогын газрын Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтэс |
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах шинжээч |
Гүйцэтгэх |
Ахлах түшмэл |
ТЗ-4 |
1 |
7 |
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
Гэр бүлийн бодлогын газрын Гэр бүл, хүн амын хөгжлийн хэлтэс
|
Эмэгтэйчүүдийн хөгжил, хамгааллын бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч |
Гүйцэтгэх |
Ахлах түшмэл |
ТЗ-4 |
1 |
8 |
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
Хөдөлмөрийн бодлогын газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс |
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хууль тогтоомж хариуцсан ахлах шинжээч |
Гүйцэтгэх |
Ахлах түшмэл |
ТЗ-4 |
1 |
9 |
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
Хөдөлмөрийн бодлогын газрын Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний хэлтэс
|
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, үндэсний хороо, зөвлөл хариуцсан ахлах шинжээч |
Гүйцэтгэх |
Ахлах түшмэл |
ТЗ-4 |
1 |
10 |
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
Хөдөлмөрийн бодлогын газрын Нийгмийн халамжийн хэлтэс
|
Нийгмийн халамжийн хууль тогтоомж, тэтгэвэр, тэтгэмжийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч |
Гүйцэтгэх |
Ахлах түшмэл |
ТЗ-4 |
1 |
11 |
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын Хуримтлалын нэгдсэн сангийн хэлтэс |
Хуримтлалын нэгдсэн сангийн бодлого, хууль тогтоомж хариуцсан шинжээч |
Гүйцэтгэх |
Ахлах түшмэл |
ТЗ-5 |
1 |
12 |
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
Салбарын хяналтын газар |
Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын бодлого төлөвлөлт, зохицуулалт хариуцсан шинжээч |
Гүйцэтгэх |
Ахлах түшмэл |
ТЗ-5 |
1 |
13 |
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар |
Нийгмийн даатгалын бодлогын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан шинжээч |
Гүйцэтгэх |
Ахлах түшмэл |
ТЗ-5 |
1 |
14 |
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
Цахимжилт, их өгөгдлийн бодлогын газар |
Мэдээллийн технологи, дэд бүтэц хариуцсан ахлах шинжээч |
Гүйцэтгэх |
Ахлах түшмэл |
ТЗ-4 |
1 |