Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны ёс зүйн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж байна
2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдсан бөгөөд 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн 36.4-д “Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ёс зүйн дүрэмтэй байна” гэж заасан бөгөөд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/32 дугаар тушаалаар “Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны ёс зүйн дүрэм”-ийг баталсан.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын салбарын нийгмийн ажилтныг ёс зүйн зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, ёс зүйн зөрчлийг шинжлэн, дүгнэх чиг үүргийг ёс зүйн үндэсний хороо хэрэгжүүлэх бөгөөд тус хороог хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага сонгон шалгаруулахаар дүрэмд заасан.
Мөн, Үндэсний хороо нь Төрийн захиргааны төв байгууллагын 5, нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургууль, мэргэжлийн холбоодын 4, анхан шатанд ажиллаж буй нийгмийн ажилтны төлөөллөөс бүрдсэн орон тооны бус 6, нийт 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар заасны дагуу ёс зүйн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах ажлыг нээлттэй зохион байгуулж байна.
Иймд, хавсралтад заасан материалыг бүрдүүлэн, uchral@fmlsp.gov.mn хаягаар 10-р сарын 17-ны өдрийн дотор илгээнэ үү.