ХӨДӨЛМӨРИЙН ХУВИЙН БИРЖИЙГ БҮРТГЭХ, САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
Энэхүү журмаар Хөдөлмөрийн хувийн биржид тавигдах шаардлага, бүртгэх журмыг боловсруулан гаргаснаар төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах мөн бүртгэх, бүртгэлээс хасах, санхүүжилт олгох үйл ажиллагааг хялбарчилж аж ахуйн нэгж, байгууллагыг улсын хэмжээнд бүртгэн, мэдээллийн нэгдсэн санг үүсгэх, тэдгээрт холбоотой үүрэг хариуцлагыг нарийвчлан тогтоох, тэдгээрийн шалгуур үзүүлэлтийн дагуу бүртгэх үйл ажиллагааг холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгалаа.
Та бүхэн хөдөлмөрийн хувийн биржийг бүртгэх, санхүүжилт олгох журмын төсөлд саналаа тус яамны iderbat@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс журмын төслийг бүрэн эхээр нь татаж авна уу.