ЗӨВЛӨХ АЖИЛД АВАХ ЗАР (C25)
Төсөл: L3065/G9191-MON: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцоог хангах,
үйлчилгээг сайжруулах төсөл
Зөвлөх үйлчилгээ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт,
ажил хайгч хөгжлийн бэрхшээлтэй иргэний кейс менежмент
(Дотоодын хувь
зөвлөх), Багц дугаар. C25
Зөвлөх үйлчилгээний хугацаа: 6 хүн-сар
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Гэр
бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй
зээлийн санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах,
үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн (ХБИ) бие даасан байдал, эдийн
засаг, нийгэмд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхийн тулд үйлчилгээний
хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой юм. Төсөл
нь таван бүрэлдэхүүнтэй. Үүнд:
Бүрэлдэхүүн 1. Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх чадавх бэхжүүлж
институтчилэх
Бүрэлдэхүүн 2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээний
хүртээмжийг сайжруулах
Бүрэлдэхүүн 3. Хөгжлийн бэрхшээлтэй
иргэдэд чиглэсэн орчны хүртээмжийг сайжруулах
Бүрэлдэхүүн 4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
Бүрэлдэхүүн 5. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмжих стратеги боловсруулж,
хэрэгжүүлэх
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал яам (ГБХНХЯ) төсөл хэрэгжүүлэгч
байгууллага бөгөөд салбарын бодлого, хөтөлбөрүүдийн уялдааг хангах, төслийг үр
дүнтэй хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, Төсөл хэрэгжүүлэгч нэгж (ТХН) нь
төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хангах үүрэгтэй. Төслийн талаарх дэлгэрэнгүй
мэдээллийг https://www.adb.org/sites/default/files/project-documents/48076/48076-002-rrp-en.pdf үзнэ үү.
ГБХНХЯ нь АХБ-ны “АХБ болон түүний зээлдэгчдийн
зөвлөхүүдийг ашиглах заавар”-ын дагуу дотоодын зөвлөхийг сонгон шалгаруулна
(2013 он, үе үе нэмэлт өөрчлөлт оруулсан).
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИЛГО
ГБХНХЯ нь i) Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн
хуулийн хэрэгжилтийг хангуулах, ii) Шинээр байгуулагдаж байгаа Хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
зөвлөх үйлчилгээг үндэсний зөвлөхөөр гүйцэтгүүлнэ.
МЭРГЭШЛИЙН ШААРДЛАГА
·
Нийгмийн
ажил, нийгмийн ухааны Магистрын эсвэл түүнтэй адилтгах байх зэрэгтэй байх;
·
Нийгмийн халамж, нийгмийн хамгааллын
салбарын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр 8-аас доошгүй жил
ажилласан байх;
·
Хөгжлийн
бэрхшээлийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно;
·
Монгол хэлээр ярих, бичих чадвар сайтай байх;
·
Англи хэлний ахисан дунд
эсвэл түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
·
Баримт
бичиг боловсруулах;
·
Хууль эрх зүйн баримт бичиг
боловсруулахад шаардлагатай судалгаа шинжилгээ, тооцоог бие даан хийж дүгнэлт
гаргах, холбогдох материалыг бүрдүүлэх;
·
Уулзалт, хэлэлцүүлэг зохион
байгуулах, удирдан чиглүүлэх;
·
Асуудал тодорхойлох, дүн шинжилгээ хийх, бодлогын
зөвлөмж, санал боловсруулах
·
Компьютерын хэрэглээний программууд
дээр чөлөөтэй ажиллах;
·
Богино хугацаанд ачаалалтай, бие
даан ажиллах хувийн зохион байгуулалт сайтай байх;
·
Мэргэжлийн болон хувь хүний өндөр ёс суртахуунтай
байх;
·
Харилцааны маш сайн ур чадвар эзэмшсэн байх;
·
Төсөлд оролцогч талууд болон хэрэгжүүлэгч
талуудын уялдаа холбоог хангах ур чадвар эзэмшсэн байх.
СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ АРГАЧЛАЛ:
Сонирхсон бүх этгээд 2024 оны 10-р сарын 07-ны өдрийн
дотор доорх холбоосоор АХБ-ны Зөвлөх удирдлагын системээр дамжуулан баримт
бичгээ ирүүлнэ үү.
https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=203661
Сонирхсон этгээд нь
дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
(i) Англи, Монгол хэлээр дээрх товч захиа
(ii) АХБ форматаар англи, монгол хэл дээрх анкет
(iii) Диплом(ууд) болон гэрчилгээ(үүд)-ийн хуулбар
/Англи хэл дээрх орчуулгын хамт/
Баримт бичгийг зөвхөн онлайнаар хүлээн авна. Шаардлагатай
бичиг баримт дутуу ирүүлсэн хүсэлтийг үнэлгээнээс хасна. Зөвхөн хураангуй
жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо барина.
Ажлын даалгавар болон хэрхэн материал ирүүлэх талаар
дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Төсөл хэрэгжүүлэх нэгжтэй холбогдоно уу:
Зээл 3605/ Буцалтгүй
тусламж 9191-МОН: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг
сайжруулах төсөл
Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Бага тойруу 44А, Төрийн өмчийн XI байр, 4 давхар,
procurement@pwdp.mn
+976-77335577