ЗӨВЛӨХ АЖИЛД АВАХ ЗАР (C24)

Төсөл: L3065/G9191-MON: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл

Зөвлөх үйлчилгээ: Орчны хүртээмжийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэх түвшний ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх

(Дотоодын хувь зөвлөх), Багц дугаар. C24

Зөвлөх үйлчилгээний хугацаа: 6 хүн-сар

 

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна. 

 

Төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн (ХБИ) бие даасан байдал, эдийн засаг, нийгэмд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхийн тулд үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой юм. Төсөл нь таван бүрэлдэхүүнтэй. Үүнд:

Бүрэлдэхүүн 1. Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх чадавх бэхжүүлж институтчилэх

Бүрэлдэхүүн 2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах

Бүрэлдэхүүн 3.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн орчны хүртээмжийг сайжруулах

Бүрэлдэхүүн 4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

Бүрэлдэхүүн 5. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмжих стратеги боловсруулж, хэрэгжүүлэх

 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал яам (ГБХНХЯ) төсөл хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд салбарын бодлого, хөтөлбөрүүдийн уялдааг хангах, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, Төсөл хэрэгжүүлэгч нэгж (ТХН) нь төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хангах үүрэгтэй. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  https://www.adb.org/sites/default/files/project-documents/48076/48076-002-rrp-en.pdf үзнэ үү.

 

ГБХНХЯ нь АХБ-ны “АХБ болон түүний зээлдэгчдийн зөвлөхүүдийг ашиглах заавар”-ын дагуу дотоодын зөвлөхийг сонгон шалгаруулна (2013 он, үе үе нэмэлт өөрчлөлт оруулсан).

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИЛГО

Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн бүхий л хүрээнд бүрэн дүүрэн оролцох боломж нөхцөлийг бүрдүүлэх гол хүчин зүйл болох дэд бүтэц болон мэдээллийн хүртээмж, салбар дундын зохицуулалтыг оновчтой болгох зорилгоор “Саадгүй байдал, хүртээмжийн тухай” анхдагч хуулийн төслийг боловсруулж байна. Уг хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийн тооцоо, хуулийн хэрэгцээ, шаардлагыг тандах судалгаа хийж зөвлөмж боловсруулах зөвлөх үйлчилгээг үндэсний нэг зөвлөхийг гэрээлэн гүйцэтгүүлнэ.

МЭРГЭШЛИЙН ШААРДЛАГА

·         Хууль эрх зүйн Магистр эсвэл түүнээс дээш зэрэгтэй байх;

·         Мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;

·         Нийгмийн хамгааллын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр 8-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

·         Хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно;

·         Монгол хэлний ярианы болон бичгийн маш сайн ур чадвартай байх;

·         Англи хэлний ахисан дунд түвшин болон түүнээс дээш түвшин эзэмшсэн байх;

·         Бодлогын эрх зүйн баримт бичиг боловсруулах чадвартай байх;

·         Бодлогын эрх зүйн баримт бичиг боловсруулахад шаардлагатай судалгаа шинжилгээ, тооцоог бие даан хийж дүгнэлт гаргах, бодлогын зөвлөмж, санал боловсруулах чадвартай байх;

·         Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, удирдан чиглүүлэх чадвартай байх;

·         Компьютерын хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах;

·         Богино хугацаанд ачаалалтай, бие даан ажиллах, хувийн зохион байгуулалт сайтай байх;

·         Мэргэжлийн болон хувь хүний өндөр ёс суртахуунтай байх;

·         Харилцааны маш сайн ур чадвар эзэмшсэн байх;

·         Төсөлд оролцогч талууд болон хэрэгжүүлэгч талуудын уялдаа холбоог хангах ур чадвар эзэмшсэн байх;

·         Холбогдох салбартаа ашиг сонирхлын зөрчилгүй байх.

 

СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ АРГАЧЛАЛ:

Сонирхсон бүх этгээд 2024 оны 10-р сарын 07-ны өдрийн дотор доорх холбоосоор АХБ-ны Зөвлөх удирдлагын системээр дамжуулан баримт бичгээ ирүүлнэ үү.

https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=203653

 

Сонирхсон этгээд нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

(i)    Англи, Монгол хэлээр дээрх товч захиа

(ii)   АХБ форматаар англи, монгол хэл дээрх анкет

(iii)  Диплом(ууд) болон гэрчилгээ(үүд)-ийн хуулбар /Англи хэл дээрх орчуулгын хамт/

 

Баримт бичгийг зөвхөн онлайнаар хүлээн авна. Шаардлагатай бичиг баримт дутуу ирүүлсэн хүсэлтийг үнэлгээнээс хасна. Зөвхөн хураангуй жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо барина.

Ажлын даалгавар болон хэрхэн материал ирүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Төсөл хэрэгжүүлэх нэгжтэй холбогдоно уу:

 

Зээл 3605/ Буцалтгүй тусламж 9191-МОН: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Бага тойруу 44А, Төрийн өмчийн XI байр, 4 давхар,

procurement@pwdp.mn

+976-77335577

Дээш