Нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ зохион байгуулав
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын улаан
загалмайн нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд Олон улсын Ахмадын баярын
өдрийг тохиолдуулан Төв аймгийн Батсүмбэр суман дахь Ахмад настны үндэсний
төвийн ахмад настнууд, ажилтан, албан хаагчдад нийгэм сэтгэл зүйн дэмжлэг
үзүүлэх сургалт, өдөрлөг зохион байгууллаа.
Сургалтаар тус төвийн ажилтан, үйлчлүүлэгч нарт “Нийгэм
сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь” сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүлж, Ахуйн
түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх, түлэгдэлтийн үед анхны тусламж үзүүлэх талаар
дадлага сургуулилт хийж, ахмадуудын дунд тэмцээн уралдаан зохион байгуулж, гар
урлалын бүтээл хийж, хамтдаа дуулж,
бүжиглэн, үс засах үйлчилгээ үзүүлэв.
Монголын улаан загалмай нийгэмлэгээс Ахмад настны үндэсний
төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, ахмадуудын асаргаанд шаардлагатай ханын
аюулгүйн бариул, амны хаалт, гар ариутгагч, хувцас, чийг нэвтрүүлдэггүй
асаргааны дэвсгэр хувийн хэрэгцээнд нь зориулсан ариун цэврийн багц зэрэг
шаардлагатай зүйлсийг гардууллаа.