Хөгжлийн түншүүдтэй зөвлөлдөх уулзалт зохион байгуулав
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монгол Улс дахь
НҮБ-тай хамтран Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар дахь хөгжлийн
хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хөгжлийн түншүүдтэй зөвлөлдөх уулзалтыг
зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газраас гэр бүлүүдэд чиглэсэн бодлого,
хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг бэхжүүлэхээр зорьж буй үйл ажиллагааны
тэргүүлэх чиглэлүүдийг ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан хөгжлийн түншүүддээ
танилцуулж, санал солилцлоо.
Энэхүү уулзалтаар НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишра
НҮБ-ын системийн байгууллагуудаас нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хөтөлбөрөө танилцуулав.