ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 2.1.3.5-д “Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог бий болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, ирээдүйд ахмад настнууд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг бүрдүүлнэ” гэж заасан. Дээрх зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус яам Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсрууллаа. 

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулиар Монгол Улсад тэтгэврийн олон давхаргат тогтолцоог нэвтрүүлэх, даатгуулагч олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн бус өмчид тулгуурласан сайн дурын, хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг тогтоож, хувийн нэмэлт тэтгэврийн санг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах юм.

Та бүхэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд саналаа тус яамны bodigerel@mflsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. 

Хавсралт хэсгээс хуулийн төслийг бүрэн эхээр нь татаж авна уу. 


Хавсралт файл
Гарчиг Татах
1 Хуулийн төслийн танилцуулга
2 Хуулийн төсөл
Дээш