Төрийн албаны зөвлөлөөс байгуулсан ажлын хэсэг манай яаманд ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Засгийн
газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн
газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан
зарим төрийн захиргааны төв байгууллагуудад хуулиар хүлээсэн чиг үүргээ
хэрэгжүүлж байгаа байдалд үнэлэлт өгөх, хүний нөөцийн үйл ажиллагаанд мэргэшил,
арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт тавих, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг
Төрийн албаны зөвлөлөөс байгуулан ажиллуулж байна.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн
хамгааллын яам болон харьяа агентлагуудад ажиллаж дараах чиглэлээр хяналт
тавих, зөвлөн туслах ажлыг зохион байгуулж байна.
- Төрийн захиргааны төв байгууллага чиг үүргийн шинжилгээг
хууль тогтоомжид нийцүүлэн оновчтой хийсэн эсэх, ,
- Үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн
өөрчлөлтийн хөтөлбөрийг батлуулсан эсэх,
- Бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрт нийцүүлэн албан тушаалын
жагсаалт баталсан эсэх,
- Салбар зөвлөлийн үйл ажиллагаа, сонгон шалгаруулалтын комиссын
бүрэлдэхүүнийг чадавхжуулах,
- Бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн хүрээнд төрийн жинхэнэ
албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа эсэх
- Албан тушаалын тодорхойлолтыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж байгаа эсэх,
- Төрийн жинхэнэ албан тушаалд албан хаагчдыг Төрийн албаны
хууль тогтоомжийн хүрээнд томилсон эсэх зэрэг асуудлуудаар санал дүгнэлт
боловсруулж, арга зүйн зөвлөгөө өгөх юм.