“ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ҮЕИЙН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН НИЙТЛЭГ ШААРДЛАГА”-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024 оны 09 дүгээр сарын 01-нээс мөрдөгдөж буй Хүүхэд хамгааллын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 26 дугаар зүйлийн 26.3-д “Жагсаал, цуглааны үеийн хүүхэд хамгааллын стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.” гэж заасан.
Дээрх эрх зүйн зохицуулалтын хүрээнд “Жагсаал цуглааны үеийн хүүхэд хамгааллын нийтлэг шаардлага”-ын төслийг боловсрууллаа.
Тус стандартад тайван жагсаал цуглаан хийхэд хүүхдийн оролцох болон аюулгүй байдлыг хангах, эрх ашгийг нэн түрүүнд тавих, болзошгүй эрсдэлээс хүүхдийн амь нас, эрүүл мэнд, нэр хүндийг хамгаалахад жагсаал, цуглааныг зохион байгуулагчид, холбогдох чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллага, хууль сахиулах байгууллага зэрэг оролцогч талуудын үйл ажиллагаанд хяналт тавих, зохицуулах талаар тусгав.
Энэхүү стандарт нь тайван жагсаал цуглаан хийхэд хүүхдийн оролцох болон аюулгүй байдлыг хангах, эрх ашгийг нэн түрүүнд тавих, болзошгүй эрсдэлээс хүүхдийн амь нас, эрүүл мэнд, нэр хүндийг хамгаалахад жагсаал, цуглааныг зохион байгуулагчид, холбогдох чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллага, хууль сахиулах байгууллага зэрэг оролцогч талуудыг хамарна.
Иймд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд энэхүү стандартын төслийг боловсрууллаа. Стандартын төсөлд өгөх саналаа azjargal@mflsp.gov.mn; хаягаар ирүүлнэ үү.