БОЛОВСРОЛЫН ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН НИЙТЛЭГ ШААРДЛАГЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024 оны 09 дүгээр сарын 01-нээс мөрдөгдөж буй Хүүхэд хамгааллын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 23 дугаар зүйлийн 23.9-д “Боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын үйлчилгээний нийтлэг шаардлагыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж заасан. Дээрх эрх зүйн зохицуулалтын хүрээнд “Боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын нийтлэг шаардлага”-ын төслийг боловсрууллаа.
Нийтлэг шаардлагын зорилт нь боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлагыг тогтоож, мөрдүүлэн хүүхэд эрүүл, аюулгүй, амгалан тайван сурч, хөгжих, хамгаалагдах нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг зохицуулахад оршино.
Тус нийтлэг шаардлага нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн орчинд сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг өмчийн бүх хэлбэрийн байгууллагыг хамрах ба түүнийг цэцэрлэг, сургуулийн хүүхэд хамгааллын баг дагаж мөрдөнө.
Иймд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд энэхүү стандартын төслийг боловсрууллаа. Стандартын төсөлд өгөх саналаа azjargal@mflsp.gov.mn; хаягаар ирүүлнэ үү.