Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх салбар дундын хамтарсан багийн ажиллах журмын төслийг хэлэлцэв
Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-ний хүрээнд байгуулагдсан Салбар дундын хамтарсан багийн ээлжит хурал 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд боллоо.
Хурлаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбоотойгоор Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд оруулсан өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх салбар дундын хамтарсан багийн ажиллах журам”-ын төсөл болон Хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх дунд хугацааны хөтөлбөр, төлөвлөгөөний төслийг хэлэлцэв.
Дээш