НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус хяналтын зөвлөлд ажиллах мэргэжлийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна. 

Хяналтын зөвлөлд дараах мэргэжлийн гишүүдийг сонгон шалгаруулна.

  • Төрийн байгууллагыг төлөөлж хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын салбарын хяналтын асуудал хариуцсан нэгж болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тус бүр нэг гишүүн;
  • Төрийн бус байгууллагыг төлөөлж нэг гишүүн;
  • Хөрөнгө оруулалтын мэргэжлийн хороог төлөөлж хоёр гишүүн;
  • Даатгуулагчийг төлөөлж хоёр гишүүн;

Хяналтын зөвлөл нь Орон тооны бус олон нийтийн хяналтын зөвлөлийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3, 3.4 дэх заалтад заасны дагуу дараах үйл ажиллагааг үндсэн чиг үүрэг болгон ажиллана. 

  • Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд оруулах журмын хэрэгжилтэд хяналт тавих;
  • Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд оруулж байгаа үйл ажиллагаатай танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөх;
  • Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хараат бусаар, бие даан, аливаа нөлөөнд автахгүй, хууль дээдлэн, шударга ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих;
  • Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд оруулж байгаа үйл ажиллагааны нөхцөл байдал, хууль тогтоомжийн хэрэгжилт болон нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хараат бус, бие даасан байдлыг үнэлэх зорилгоор судалгаа хийх, судалгаанд шаардагдах мэдээллийг холбогдох албан тушаалтнаас гаргуулан авах;
  • Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд оруулж байгаа үйл ажиллагааны  ил тод байдлыг судлах, үнэлэх;
  • Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад өгсөн зөвлөмжийнхөө хүрээнд авсан арга хэмжээний биелэлтийн талаарх мэдээлэл, тайлбарыг гаргуулан авах;
  • Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд оруулж байгаа үйл ажиллагаанд оролцогсдоос  нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн бүртгэл болон шийдвэрлэлтэд хяналт тавих;
  • Хяналтын зөвлөлд ирсэн өргөдөл, гомдол, хүсэлт, албан бичгийг хүлээн авч, эрх хэмжээнийхээ хүрээнд хариу өгөх, шилжүүлэх;
  • Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд оруулж, өсгөн арвижуулах үйл ажиллагааны үр дүн хангалтгүй, хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна гэж үзвэл түүний шалтгаан, нөхцөлийг илрүүлж, арилгах, таслан зогсоох талаар эрх бүхий байгууллагад хандах;
  • Хяналтын зөвлөл нь  нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд оруулж байгаа нөхцөл байдал, үр дүн, хууль тогтоомжийн хэрэгжилт зэрэг асуудлаар ажлын албыг  мэдээллээр хангаж, нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад зөвлөмж өгнө. 

Хяналтын зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлага хангасан байна.

  • Монгол Улсын иргэн байх;
  • Хууль эрх зүй, эдийн засаг, банк санхүүгийн чиглэлээр бакалавраас дээш боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
  • Хугацаа хэтэрсэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй байх /бүх төрлийн тэтгэвэр авагч хамаарахгүй/;
  • Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтантай сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаагүй, гэрээний дагуу ажил, үйлчилгээ эрхэлж байгаагүй байх;
  • Өмнө удирдаж байсан хуулийн этгээдийг өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас дампууруулаагүй байх;
  • Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш гурван жил өнгөрсөн байх;
  • Нийгмийн даатгалын салбарт ахлах мэргэжилтэн, удирдах ажилтнаар 10-аас доошгүй жил ажилласан байх;
  • Хувь хүний ёс зүй, нэр хүнд нь зөвлөлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх;
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалттай зөрчилдөхгүй байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;

Дээрх шаардлагыг хангасан хяналтын зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогч дараах баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ.

  • Сонгон шалгаруулалтад оролцогчийн асуулга; (nduz.gov.mn-маягт татах)
  • Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг;
  • Хорооны гишүүнээр ажиллах зорилго, хүсэл эрмэлзэл, хийх ажил, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн хүсэлт;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Цээж зураг 4х3-ийн хэмжээтэй 2 хувь;

Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 09:00 цагаас 09 дүгээр сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албанд бичгээр болон  info@nduz.gov.mn цахим хаягаар дамжуулан хүлээн авч бүртгэнэ. 

Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 27-ний өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор сонгон шалгаруулах бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба хариуцан зохион байгуулна. 

Холбоо барих

  • Цахим шуудангийн хаяг: info@nduz.gov.mn
  • Холбоо барих утас: 976-11-322936


НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА


Дээш