Ажил олгогчийг дэмжсэн журмуудыг баталлаа
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаан 2024 оны 09
дүгээр сарын 06-ны өдөр болж 4 асуудал хэлэлцэв.
Хуралдаанаар Ажил олгогчийг дэмжсэн дараах журмын төслийг
хэлэлцэн баталлаа.
“Ажил олгогчид ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт
үзүүлэх журам”;
“Ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан
өвчний даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, хяналт тавих журам”;
“Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс
урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах байгууллагыг сонгох, арга
хэмжээний зардлын төлбөрийг санхүүжүүлэх, хяналт тавих журам”.