Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээ, түүнийг үзүүлэх байгууллагад тавигдах нийтлэг шаардлага стандартын төсөлд санал авч байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6.5-д “Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлэх байгууллага үйлчилгээний бодлого, хөтөлбөртэй байх бөгөөд эрх бүхий этгээдээс баталсан хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний стандартыг мөрдөж ажиллана.” гэж заасан. Иймд хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээ, үйл ажиллагааны нийтлэг шаардлага” стандартын төслийг боловсрууллаа.
Та бүхэн стандартын төсөлтэй танилцан саналаа тус яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт baterdene@mflsp.gov.mn цахим хаягаар 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дотор ирүүлнэ үү. Хавсралт хэсгээс стандартын төслийг бүрэн эхээр нь татаж авна уу.