Хүүхэд хамгааллын компакт гэрээний үр дүнг хэлэлцлээ
Дэлхийн зөн Америкийн Хүүхэд хамгааллын ахлах зөвлөх Маттью Стивенс ГБХНХЯ-нд зочилж, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент болон Монгол Улсын Засгийн газар хооронд 2020 оны 4 дүгээр сард байгуулсан Хүүхэд хамгааллын компакт гэрээний хэрэгжилтийн талаар холбогдох албаныхантай санал солилцлоо.
Дээрх гэрээний хэрэгжилтийн хугацааг 2024-2025 он хүртэл нэг жилээр сунгасан юм.
Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчлэлтэй уялдуулан холбогдох дүрэм, журам, стандартыг боловсруулах, төслийн үйл ажиллагааны үр дүнг олон нийтэд мэдээлэх, хүүхдийг хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг мэдлэгжүүлэх чиглэлээр нөлөөллийн ажлыг зохион байгуулах, Төслийн хүрээнд боловсруулсан сургалтын гарын авлага, зөвлөмжийг цахимжуулах, гэрээр айлчлах хөтөлбөрт үнэлгээ хийх талаар ярилцлаа.
Уулзалтад ГБХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон Азийн сан, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын төлөөллүүд оролцлоо.
Дээш