Ахмад настанд үзүүлэх цогц тусламж, үйлчилгээний журмын төслийг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлаар 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон дагалдах 9 хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд  холбогдох 7 журмын төслийг боловсруулаад байна.

Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төв,  Монголын ахмадын холбоо, дүүргийн ахмадын холбооны төлөөллүүдийг оролцуулан,

  • “Ахмад настны цогц үнэлгээ хийх, цогц тусламж үйлчилгээ үзүүлэх журам”
  • “Асаргааны хувилбарт үйлчилгээний журам”
  • “Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга байгууламж барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс нэг удаагийн дэмжлэг үзүүлэх хэмжээ, дэмжлэгийн хэлбэр, олгох  журам”
  • “Ахмад настанд нийгмийн халамжийн сангаас дэмжлэг,  хөнгөлөлт олгох  журам”
  • “Ахмадын сан байгуулан ажиллуулах журам”
  • “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврийн хэрэгслээр  үнэ төлбөргүй  зорчих  журам”
  • “Насны хишиг олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” журмын төслийг танилцуулж, санал авлаа.

Цаашид нийгмийн халамж, ахмадын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага холбогдох байгууллагаас санал авах хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулна.

Дээш