ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Гэр бүлийг дэмжих тухай хуулийн үзэл баримтлалын төсөл, хуулийн төсөл, дагалдах бүрдлийг Хууль тогтоомжийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-д нийцүүлэн боловсруулах Ажил гүйцэтгэх гэрээг 2 хүний зөвлөх багтай 120 хоногийн хугацаанд байгуулах тул сонирхсон иргэдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Гүйцэтгэх ажлын цар хүрээ:

Ажлын нарийвчилсан төлөвлөгөөг гэрээний хавсралтаар батлах бөгөөд дараах ажлыг тусгана. Үүнд:

1. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, орон сууц, барилгажилт, нийгмийн харилцааны талаарх хууль эрх зүйн зохицуулалтуудад гэр бүлд чиглэсэн чиг хандлага туссан байдал, гэр бүлд суурилсан хөгжлийн бодлого төлөвлөх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, тайлан боловсруулах;

2. Гэр бүлийг дэмжих тухай хуулийн үзэл баримтлалын төсөл, хуулийн төсөл, дагалдах бүрдлийг боловсруулах;

3. Гэр бүлийг дэмжих тухай хуулийн үзэл баримтлалын төсөл, хуулийн төслийг 3-аас доошгүй удаа холбогдох талуудаар хэлэлцүүлэх, санал, шүүмжийг төслүүдэд тусган сайжруулах, эцэслэн боловсруулах, хэлэлцүүлгийн тайланг боловсруулах;

4. Ажлын явцын болон эцсийн тайланг боловсруулах.

Хүлээлгэн өгөх бүтээгдэхүүн:

Хууль тогтоомжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төсөл, Үзэл баримтлалын төслийг боловсруулах бөгөөд дараах бүрдлийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр захиалагчид гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгнө. Үүнд:

1. Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төсөл – 1

2. Гэр бүлийг дэмжих тухай хуулийн үзэл баримтлалын төсөл – 1

3. Хуулийн товч болон дэлгэрэнгүй танилцуулга – 2 

4. Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг тандан судалсан тайлан – 1

5. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо - 1

6. Дагалдаж өөрчлөлт орох хууль тогтоомжийн төсөл – 1

7. Хуулийн төслийг хэлэлцүүлсэн хэлэлцүүлгийн тайлан – 3 

8. Эцсийн тайлан – 1 


Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхлоо илэрхийлсэн өргөдөл, боловсролын гэрчилгээ, ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл)-ээ 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 17.30 цагаас өмнө ирүүлнэ үү.


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

15160, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Нэгдсэн үндэстний гудамж-5

(Өрөөний дугаар 102, утас: 261152)

Дээш