Хүүхэд хамгааллын тухай хуулийг даган гарах журмыг хэлэлцүүллээ

УИХ-ын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ.

Хүүхэд хамгааллын тухай хуулиар /шинэчилсэн найруулга/ хүүхэд хамгааллын үйлчилгээний төрөл, хэлбэр, кейс менежмент, хүүхэд хамгааллын үйлчилгээний мэргэжлийн удирдлагыг шинээр тодорхойлж, сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах эрх зүйн зохицуулалттай болсон.

Тус яамнаас Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлын хүрээнд энэ оны 2-5 дугаар сард бүх яамд, аймаг, нийслэл, дүүргийн төрийн албан хаагчид, иргэд, олон нийтэд хууль сурталчлан таниулах ажлыг зохион байгуулсан.

Тус хуулийг даган гарах дүрэм журмыг боловсруулаад байна.

Өнөөдөр

  • Нөхцөл байдлын үнэлгээ хийх журмын төсөл,
  • Боловсролын сургалтын байгууллага, сүм хийдийн орчны аюулгүй байдалд нөхцөл байдлын үнэлгээ хийх журмын төсөл

Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтанд нийгмийн ажлын үйлчилгээ явуулах эрх, мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журмын төслийг хүүхэд, гэр бүлийн салбарын албан хаагчид, их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагын төлөөлөлд танилцуулж, санал авлаа.

Дээш