Итгэлцүүр батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна.

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталсан. 

Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Итгэлцүүрийг улсын дундаж цалин, хэрэглээний үнийн өөрчлөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хорооны саналыг үндэслэн Засгийн газар жил бүрийн 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор тогтоож, дараа жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөнө” гэж заасан.

Хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Итгэлцүүр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөлд Үндэсний статистикийн хорооны 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03/506 дугаартай албан бичгээр санал авсан.

Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 238 дугаар тогтоолын хавсралтаар баталсан итгэлцүүр нь 2022 он суурьтай бөгөөд 2024 онд батлах итгэлцүүрийг 2023 он суурьтай баталж, 2025 оноос мөрдөнө. 

Та бүхэн Засгийн газрын тогтоолын төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт tserenbat@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Хавсралт хэсгээс тогтоолын төсөл болон танилцуулгыг бүрэн эхээр нь татаж авна уу.


Хавсралт файл
Гарчиг Татах
1 “Итгэлцүүр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулсан тухай - Танилцуулга
2 “Итгэлцүүр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
Дээш

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: