Журам батлах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын төсөлд санал авч байна.

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хууль болох Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын  сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг тус тус хэлэлцэн баталсан. Дээрх хуулийг 2024 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хадгалах, ашиглах, мэдээлэлд хяналт тавих, нууцлал, аюулгүй байдлыг хангах журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 16 дугаар зүйлийн  16.4 дэх хэсэгт “Мэдээллийн санг бүрдүүлэх, боловсруулах, түгээх, ашиглах, хянах, хадгалах, хамгаалах журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” тус тус заасан.

 

            Иймд хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Журам батлах тухай” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын төсөл, журмын төслийг тус тус боловсруулав.

Та бүхэн “Журам батлах тухай” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын төсөл, журмын төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт bodigerel@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

 

Хавсралт хэсгээс тушаалын төсөл болон журмын төслийг бүрэн эхээр нь татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Журам
2 Танилцуулга
Дээш