Зөвлөх үйлчилгээний урилга
Зөвлөх
үйлчилгээний урилга
Үндэсний ажил мэргэжлийн ангилал тодорхойлолт (YAMAT)-д нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх дотоодын
хувь зөвлөхүүд (2)
Дугаар: ОБҮДХЭТ/
Зөвлөх үйлчилгээний зорилго:
Энэхүү зөвлөх үйлчилгээний үндсэн
зорилго нь хөдөлмөрийн зах зээлийн бүтцийн хувьсал өөрчлөлтийг тусгах зорилгоор
шинэ ажил мэргэжлийг тодорхойлон ҮAMAT-ын бүтцэд нэгтгэх, шинэчлэх шаардлагатай
одоогийн ажил мэргэжлийг засч залруулах замаар ҮAMAT-д өөрчлөлт оруулах,
шинэчлэх явдал юм.
Дотоодын зөвлөхүүд нь ХНХЯ болон
ОБҮДХЭТ-ийн ТХН-ийн удирдамж, хяналтын
дор ажиллах бөгөөд ДБ-ны баг, ХНХЯ/ТХН-ийн санал зөвлөмжийг авч, бүх холбогдох
талуудтай зөвлөлдөж ажиллана.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь эрх бүхий зөвлөх компаниудыг Зөвлөх үйлчилгээ
үзүүлэх сонирхолоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхсон зөвлөхүүд нь үйлчилгээ
үзүүлэхэд шаардагдах шаардлага, туршлагатай болохыг нотолсон мэдээллийг
ирүүлнэ.
Үүнд:
Зөвлөхүүд дараах мэргэжил, туршлага, ур чадвартай байх
шаардлагатай:
Боловсрол:
-
Зөвлөхүүд нь эдийн засаг, хөдөлмөрийн эдийн засаг, хүний
нөөц болон бусад холбогдох чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэг цолтой
байх;
Туршлага:
-
Хөдөлмөрийн зах зээлийн шинжилгээ, мэргэжлийн ангиллын
чиглэлээр мэргэшсэн, энэ чиглэлээр 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай;
-
YAMAT-д дүн шинжилгээ хийх, хянах, шинэчлэх төсөлд
ажилласан туршлагатай;
-
Олон салбарууд дах хөдөлмөрийн зах зээлийн хувьсал
өөрчлөлтийн байдалд дүн шинжилгээ хийсэн, салбарын оролцогч талуудтай хамтарч ажилласан
туршлагатай бол давуу тал болно;
Ур чадвар:
-
Бие даан ажиллах болон дүн шинжилгээ хийх өндөр чадвартай
байх;
-
Монгол хэлний бичгийн өндөр түвшний чадвартай;
-
Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай;
Багаар ажиллах, цогц ажлуудыг зохицуулах ур
чадвартай байх.
Санал ирүүлэх
1) СV товч
танилцуулга, боловсролын гэрчилгээний хуулбар
2) Ижил төстэй ажлын
туршлагыг нотлох 3-аас доошгүй лавлагаа тодорхойлолт;
Өмнө нь
Дэлхийн банк болон бусад олон улсын донор байгууллагуудтай хамтран ажиллаж
байсан туршлагатай бол давуу тал болно;
Мэдүүлгээ ирүүлэх хүсэлтэй байгууллага нь зөвлөх үйлчилгээг
гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг 2024 оны 6 дугаар сарын 11-ний
өдрийн 11.00 цагт хэвлэмэл (цаасаар) хэлбэрээр мөн procurement@meresp.mn
хаягаар файлаар Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төслийн
байранд битүүмжилж ирүүлнэ. Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг
www.mlsp.gov.mn; www.meresp.mn цахим хуудаснаас авна уу.
Нэмэлт мэдээллийг ажлын өдөр 09:00-17:00 цагийн хооронд доорх
хаягаар ирж авна уу.
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:
Монгол
Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар
дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд С.Амарын гудамж, Сан бизнес центр, 501 тоот
-Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл,
Утас: +(976)-75057570