Зөвлөх үйлчилгээний урилга
eJob платформд шинээр оруулсан ажил мэргэжлүүдийн ажлын байрны
дэлгэрэнгүй тодорхойлолтыг боловсруулахад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд дэмжлэг үзүүлэх үндэсний зөвлөх
байгууллага
Дугаар: ОБҮДХЭТ/
Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын яам нь эрх бүхий зөвлөх
компаниудыг Зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхолоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхсон
зөвлөхүүд нь үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах шаардлага, туршлагатай болохыг
нотолсон мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
Зөвлөхийн ажлын туршлага, танилцуулга
Зөвлөх баг 3-аас доошгүй мэргэжлийн гишүүнтэй байна.
Зөвлөх
компанид тавигдах шаардлага:
-
Албан ёсны бүртгэлтэй
аж ахуйн нэгж, байгууллага/ төрийн бус байгууллага дэлгэрэнгүй танилцуулга;
-
Зөвлөх компани нь
ажил, мэргэжлийн тодорхойлолт холбогдох чиг үүргийг боловсруулах чадвартай
багтай байх;
- Мэдээллийн технологийн дунд
түвшний мэдлэгтэй 1 гишүүнтэй байх;
Зөвлөх компани нь дараах шаардлагыг хангасан гишүүдтэй байна.
Зөвлөх (Хамгийн багадаа 2 зөвлөхтэй
байна)
·
Хөдөлмөр эрхлэлт,
хөдөлмөрийн харилцаа, үндэсний ажил мэргэжлийн ангилал, ажлын байрны
тодорхойлолт, ур чадвар хөгжүүлэх чиглэлээр бодлого боловсруулах болон
хэрэгжүүлэх түвшинд хамгийн багадаа 5 жилийн ажлын туршлагатай байх;
·
Ажил, мэргэжил,
мэргэжлийн ангилал, ажил үүрэг, шаардлагуудын талаар нарийн мэдлэг/туршлагатай байх;
·
Зөвлөх баг нь хөдөлмөрийн эдийн засаг, хүний нөөц болон
бусад холбогдох чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй 2 гишүүнтэй байх;
·
Багийн гишүүд
үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг боловсруулж байсан
туршлагатай бол давуу тал болно;
·
Англи хэлний дундаас
дээш түвшний мэдлэгтэй байх;
Мэдээллийн
технологийн зөвлөх
·
Мэдээллийн технологи, компьютерын шинжлэх ухааны чиглэлээр бакалаврын
зэрэгтэй байх;
·
Мэдээллийн технологи, компьютер, программ хангамжийн чиглэлээр 5-аас
доошгүй жил ажилласан туршлагатай байх;
·
Өгөгдлийн сан зохион байгуулах ажлын туршлагатай байх;
·
Англи, Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх;
Санал ирүүлэх
1) Зөвлөх байгууллагын
ажлын туршлагыг багтаасан товч танилцуулга;
2) Багийн гишүүдийн СV, боловсролын гэрчилгээний хуулбар;
3) Ижил төстэй ажлын туршлагыг нотлох 3-аас доошгүй лавлагаа
тодорхойлолт;
Өмнө нь Дэлхийн банк болон бусад олон улсын донор
байгууллагуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
Мэдүүлгээ ирүүлэх хүсэлтэй байгууллага
нь зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг 2024 оны
6 дугаар сарын 10-ний өдрийн 11.00 цагт хэвлэмэл (цаасаар) хэлбэрээр мөн procurement@meresp.mn
хаягаар файлаар Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төслийн
байранд битүүмжилж ирүүлнэ. Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг
www.mlsp.gov.mn; www.meresp.mn цахим хуудаснаас авна уу.
Нэмэлт мэдээллийг ажлын өдөр 09:00-17:00
цагийн хооронд доорх хаягаар ирж авна уу.
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:
Монгол Улс, Улаанбаатар
хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд С.Амарын гудамж, Сан бизнес
центр, 501 тоот -Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл,
Утас:
+(976)-75057570