"Монголдоо сайхан ажиллаж амьдаръя" уриатай өдөрлөгт оролцож, мэндчилгээ дэвшүүллээ
Жил бүрийн тавдугаар сарын 1-нд “Олон улсын хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах өдөр” тохиодог. Хөдөлмөрчдийн дуу хоолойг сонсох энэхүү өдөр Олон улсын ҮЭ-ийн байгууллагаас дэвшүүлсэн “Нийгмийн шударга гэрээ - Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” зорилтын хүрээнд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Монголдоо сайхан ажиллаж, амьдаръя” уриан дор өдөрлөг зохион байгууллаа.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ "Шинэ зорилго, шинэ агуулга, шинэ үүрэг хариуцлага, шинэ харилцаанд тулгуурлан шинэлэг хэлбэрээр Засгийн газар, ажил олгогч ажилтны төлөөллийн байгууллагууд 2023-2025 оны Улсын хэлэлцээрийг байгуулсан" гэдгээ онцоллоо.
Энэ хүрээнд цалин хөлсний түвшин доогуур буюу бага орлоготой иргэдийг хамгаалах, хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, ажлын үр дүн, гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний бодлогын шинэчлэл хийх, хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ажиллах хүч, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн болон бодлогын шинэчлэл хийх чиглэлээр тодорхой ахиц гарсан талаар дурдсан юм.