ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙН УРИЛГА
Улс: Монгол Улс
Төслийн нэр: Онцгой байдлын үеийн дэмжлэг
болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл
Гэрээний нэр: “Албан эдийн засагт шилжилтийн
цогц бодлогын стратеги, арга хэмжээний төлөвлөгөө, замын зураглал боловсруулах”
зөвлөх үйлчилгээ
Зээлийн гэрээний дугаар: 6697-MN
Тендерийн
дугаар: ОБҮДХЭТ/20240804020; C3-CS-2023-27-1
Зөвлөх
үйлчилгээ нь одоогийн хэрэгжиж байгаа хууль эрх зүй, бодлогын тогтолцоонд дүн
шинжилгээ хийж, албан эдийн засагт шилжилтийн бодлогын стратеги, үйл
ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, замын зураглалыг боловсруулна.
Хөдөлмөр,
нийгмийн хамгааллын яам нь эрх бүхий зөвлөх компаниудыг Зөвлөх үйлчилгээ
үзүүлэх сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. Зөвлөх үйлчилгээний ажлын
даалгаврыг www.meresp.mn болон www.mlsp.gov.mn цахим хуудаснаас авна уу.
Мэдүүлгээ
ирүүлэх хүсэлтэй байгууллага нь зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх чадвартайг нотлох
баримт бичгийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 11:00 цагаас өмнө
хэвлэмэл хэлбэрээр битүүмжилж
төслийн байранд ирүүлэх ба цахимаар procurement@mesp.mn хаягаар файлаар ирүүлнэ. Нэмэлт мэдээллийг ажлын өдөр
09:00-17:00 цагийн хооронд доорх хаягаар ирж авна уу.
Төсөл
хэрэгжүүлэх нэгжийн хаяг: Монгол Улс, Улаанбаатар
хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 8-р хороо, Ерөнхий сайд С.Амарын гудамж-29,
Сан бизнес центр-14200, 501 тоот, Онцгой
байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл /ОБҮДХЭТ/
Утас: +(976)-75057570