ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Улс: Монгол Улс

Төслийн нэр: Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл

Гэрээний нэр: “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн үнэлгээ хийх үндэсний зөвлөх байгууллага

Зээлийн гэрээний дугаар: 6697-MN

Тендерийн дугаар: ОБҮДХЭТ/20240804021; C3-CS-2023-29-1

 

            Зөвлөх үйлчилгээ нь “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн агуулга, сургалтын хэлбэр нь зорилгодоо хэр нийцэж, төлөвлөгөөний дагуу хэрэгжсэн эсэх болон сургалтын үр шим хүртэгчдийн хөдөлмөрийн зах зээл дэх оролцооны өөрчлөлтийг хэмжих нь үнэлгээний гол зорилго юм.

            Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь  эрх бүхий зөвлөх компаниудыг Зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхолоо илэрхийлэхийг урьж байна. Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг www.meresp.mn болон www.mlsp.gov.mn цахим хуудаснаас авна уу.

            Мэдүүлгээ ирүүлэх хүсэлтэй байгууллага нь зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх чадвартайг нотлох баримт бичгийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 11:00 цагаас өмнө хэвлэмэл хэлбэрээр битүүмжилж төслийн байранд ирүүлэх ба цахимаар procurement@mesp.mn хаягаар файлаар ирүүлнэ. Нэмэлт мэдээллийг ажлын өдөр 09:00-17:00 цагийн хооронд доорх хаягаар ирж авна уу.

            Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг: Монгол Улс,  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 8-р хороо, Ерөнхий сайд С.Амарын гудамж-29, Сан бизнес центр-14200, 501 тоот, Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл /ОБҮДХЭТ/

Утас: +(976)-75057570

Хавсралт файл
Гарчиг Татах
1 монгол
2 англи
Дээш